- Entry for July 9, 2006
-
Ээждээ
Бид бүхний хайрт хүн ....... овогтой ......... 2006 оны 7-р сарын 7-ны өдөр хүнд өвчний улмаас зуурдаар нас барж бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо. Миний хайрт ээж ......... нь 1960 онд өвөө ......., эмээ ...... нарын маань гэрт 3 дахь охин нь болон нарт хорвоод мэндэлсэн бөгөөд бага ахуй насаа эцэг эхийн гар дээр торнин хүмүүжин 1968-1978 онд Улаанбаатар хотын ..-р дунд сургуулийг дүүргэж, 1979-1985 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын ....... хотын их сургуульд ........ Инжинер мэргэжлээр суралцан төгсөөд ... ....... Хүрээлэнд 2000 он хүртэл ..... ....... инжинерээр, 2000 оноос .............. салбарт тус тус ажилласан болно. Миний ээж ........ нь ажилч хичээнгүй, эелдэг цайлган, хамт олонч, тусархаг, шулуун шударга, зарчимч хүн байснаас гадна гэр бүлдээ сайхан хань, сайн ээж нь, ах эгчдээ ачлалтай, дүү нартаа элбэрэлтэй эгч нь байж, хамт олондоо сайн найз нөхөр нь болж явлаа. Хэдийгээр ээж таныг минь хүнд өвчин хайрт бүхнээс чинь хагацаан авч одсон ч таны минь амьдралынхаа сүүлчийн амьсгал хүртэл эдгэрэшгүй хүнд өвчинтэй зоригтойгоор тэмцэж, хайрт бидэнтэйгээ өнгөрүүлсэн, мөч хором бүхэн, таны минь санаж сэдэж, хийж гүйцээж, зааж сургасан эрдэм мэдлэг, захиас сургааль, зэмлэл, уучлал бүхэн тань таны минь гэгээн дүрийн хамтаар бидний зүрх сэтгэлд үүрд цэцэглэн хоногшиж, зорисон үйлс, санасан хүсэл, хань, . хүүдээ зориулсан үхэшгүй мөнх хайр энэрэл бүхний тань төлөө тандаа үүрд талархан сайн хүн болж, зорисон хүссэнийг тань биелүүлж явахаа таныхаа алтан шарилын өмнө андгайлья! Таны минь зориг тэвчээртэй зан чанар, хайрт хань, ээж, эгч, дүү, найзын тань гэгээн дүр төрх бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд мөнхрөн, гэрэлтэх болно.
Хайрт ээж минь, алтан дэлхийнхээ зөөлөн хөрсөнд амар тайван нойрсдоо.
Үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсөд, анд нөхөд нь
2006 оны 7 дугаар сар 10
20061007
Ээждээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment