20090620

Response to the Dust laden boots

B.Gerel wrote:

Улаанбаатарын бохир заваан амьдрал, хүнд хэцүү байдлыг энд дурайтал бичжээ. Үнэхээр арай л өөр, арай л өөрөөр баймаар байна гэдгийг яс махаараа мэдэрсэн болохоор чин сэтгэлийн энэ үгс шууд урсан гарсан бизээ. Хийе бүтээе, сурч боловсроё гэсэн худал цэцэрхлээс илүү үнэнийг бичиж ингээд яваад байж болж байгаа юм уу? гэдгийг сануулсан гэгээлэг яриа өрнөж байгаад баяртай байна. энд миний нэмэрлэх санал гэвэл.
Болохгүй бүтэхгүйг бичих нь шийдвэрлэх асуудлаа тодруулж буй хэрэг. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд шийдэх асуудлаа тодорхойлж, дараа нь үүсгэгч шалтгааныг нь тодруулж, үүсгэгч шалтгааныг нь үгүй болгосон цагт уг асуудал үгүй болдог юм байна. Бурхан багш бодь модны доор бясалган сууснаар энэ үнэнийг олж мэджээ. Үүнийг Бурхан багшийн дөрвөн үнэний сургаал гэдэг. 1-рт Зовлон үнэн. энэ бол бидний шийдвэрлэвэл зохих асуудал юм байна. 2-рт Зовлонгийн шалтгаан үнэн. энэ нь асуудлыг үүсгэгч шалтгаан. 3-рт Зовлонгоос ангижрах үнэн. энэ нь Зовлонг үүсгэгч шалтгааныг арилгавал зовлон өөрөө үгүй болно гэдэг үнэн. .4-рт Зовлонгоос ангижрах мөр үнэн.үүгээр Зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгах вэ? гэдэг хазайшгүй үнэн мөрийг үзүүлжээ. Энэ арга замаар бид асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна.
Энд хөндөгдсөн бүх асуудлыг жагсаан өрөөд шалтгааныг нь хөөн тодруулах юм бол дийлэнх нь хүн амын нягтралаас үүдсэн байна. Энэ нягтралыг тарааж энэ хотоос гарчих л юм бол энэ бүх асуудал өөрөө үгүй болно гэсэн үг. Гэтэл юу биднийг энэ хотод уяад байгаа билээ? Ажил. Амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлага. Үүнд л уягдаж хотын энэ тэвчишгүй байдлыг тэвчин, байнгын хямралаас болоод өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чадахгүй тархины ажиллах чадвар буурахад хүрээд байна бишүү? Амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлага гэж энэ юу юм бэ? Үүнийг л алга болгочихвол хотод заавал уягдаж энэ бүх зовлонг тэвчин туулах шаардлагагүй болж буй юм. Гэтэл энэ биеийг тэжээх хэрэгтэй. Уг нь бол биднийг энэ бүх зовлонд уяж байгаа зүйл бол ердөө л энэ л юм байна л даа. Энэ биед хэрэгтэй бүхнийг бүтээсээр байгаад бид уулыг нурааж, усыг ширгээж ажил хийхийн ид хавыг үзүүлж оюун бодлоо уралдуулан гайхамшигтай хөгжил дэвшилд хүрсэн ч үр дүнд нь хүн төрөлхтөн цаашид амьдрах аргагүйд хүрээд байна.
Уг нь бид яаж хөгжих ёстой байсан бэ? гэвэл өвдөж бэртэж, өлсөж даарах энэ биеийг өвдөхгүй бэртэхгүй, өлсөхгүй даарахгүй болгохын төлөө л хөгжих ёстой байж. Тийм юм гэж юу байх вэ? тэгвэл чи өөрөө тийм болчихсон юм уу? гэвэл би тийм болоогүй ээ. Гэхдээ энэ биеийн эрхшээлд түүнд хэрэгтэй бүхнийг хангахын төлөө хөгжсөн оюун ухаан интернэт гэдэг энэ гайхамшигийг бүтээсэн байхад түүнийг эсрэгээр нь энэ биеийн эрхшээлээс ангижрахын төлөө Бурханы заасан замаар хөгжүүлсэн бол тэр байтугай гайхамшигийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Бурханы заасан зам юу юм бэ? гэвэл Гэгээрэлд хүрэхэд эн тэргүүнд хэрэгтэй зүйл бол
Огоорох сэтгэл буюу орчлонгоос уйдах сэтгэл. Энэ бол Гэгээрэлд хүрэхэд хамгийн хэрэгтэй шууд хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү нь юм байна л даа. Үүнийг л чадсан хэн ч гэсэн гэгээрч чадна гэж дээдэс айлджээ. Үүнд суралцая гэвэл Агнистын гэгээ цувралын Амьдралын хүлээснээс ангижрахуй номыг авч уншаарай.
Товч утга нь амгаланг олъё гэгээр. Гэгээрэе гэвэл эхлээд тулга тойрсон хэрүүл хараалтай бохир орчноос зугтан гар гэдгийг заасан байдаг юм. Яагаад гэвэл ийм орчинд хүний оюун ухаан өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чаддаггүй юм байна л даа. өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чадахгүйгээсээ болоод амархан шийдчих асуудлыг улам төвөгтэй болгодог юм байна. Хөгжлийн төлөө гэж хашгираад л амжилтын төлөө улайраад байх юм бол байдал улам дордоод л байх юм байна гэдгийг хотоос гарч байж л ойлгоно. Яагаад гэвэл хотын байнгын стресстэй давчуу орчин хүний чөлөөтэй сэтгэн бодох чадварыг таглачихдаг болохоор цааш нь гүйцэд бодож чадахгүй наана нь давчдаад байгаа юм. Тиймээс л Монголчууд нүүдэлчин соёлыг хэзээ ямагт эрхэмлэж иржээ. Суурин амьдралаар ердөө хэдэн жил болов доо. 40өөд оноос хойш тоолвол 70 жил л болж . гэтэл энэ 70хан жилийн дотор хүмүүсийн бие болоод оюун сэтгэл ямар их доройтов? Оюун сэтгэлийн доройтлоос болоод баян тансаг байгаль дэлхийгээ элсэн цөл болгон хувиргаад байна биш үү? Энэ бол Монголчуудын сэрэх цаг ирсний дохио гэж би бодож байна. Шавар оромж, шавааралдсан орчноосоо гарч байж л Монгол үндэстэн сэргэн мандана гэдэгт би итгэдэг. Хотод юу чамайг уяад байна вэ? Яаж энэ уяа хүлээг тастаж эрх чөлөөтэй амьдрах вэ? Ухаан бодлоо уралдуулцгаая!!!

G.Ganby wrote:
Асуудалд философи, ментал, ертөнцийг үзэх үзэл талаас дүгнэлт хийж коммент үлдээсэнд баярлалаа. Тантай санал нэг байна. Буддын сургааль нь өөрөө бусад шашин, ертөнцийг үзэх үзлээс арай өөр зүйл дээр төвлөрдөг гэж би ойлгодог. Бусад шашны хувьд ихэнх тохиолдолд хүн дээр төвлөрч хэрхэн амьдралыг туулах, амьдралын төлөө тэмцэх, юу буруу юу зөвийн хатуу мөрдлөгөтэй байдаг бол буддын сургааль нь бүх зүйлийн мөн чанарыг ойлгох, амьдралын төлөө тэмцэх бус идэвхгүй чанарыг агуулдаг. Энд би аль ч шашныг сайлж, муулах гэсэнгүй ээ. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэв.
Хөгжил гэдэг өөрөө их төвөгтэй ойлголт болчихсон л доо. Амьдралын төлөө тэмцэл гэж ойлгох уу, идэвхгүй байдал гэгээрэл, ертөнцийн мөн чанарыг ухаарахуй гэж ойлгох уу? Зөвхөн хүн төрөлхтний оршин тогтнолын хүрээнд яригдах уу, эсвэл жишээ нь жоом бидний хөгжлийн ойлголтод хамрагдах уу гэх мэт. Ертөнцийн утга учир, мөн чанарыг ойлгоно гэдэг бол миний ч гэсэн туйлын хүслийн нэг. Гэхдээ өнөөдөр энэ хүсэл, эрмэлзлэл, бясалгал, Free mind гэдэг зүйл маань нийгэмд үргэлж чирэгдэж байдаг большвек шинж чанар буюу байгаль дээр ч орших тооны илүү нь доминант байх шинж чанарт аргагүй дарагдаж, би хүүхдийнхээ маргаашийнхаа хэрэгцээний төлөө өнөөдөр нийгмийн эргүүлэгт, хот дотор, шороон дотор, угааран дотор яг юуны төлөө зориод байгаа нь тун ойлгомжтой системэн дотор холилдон бужигнаж явна. Энэ миний стрессний шалтгаан, хэнд ч ойлгомжтой. Би одоо энэ бужигнаан дундаас замхарч чадах уу? Гэр бүлээ мартаад, өөрсдийнхөө урдаа босгож тавьсан проблем ханаасаа бултаад ухарч биш, урагшилж биш, дээш доош биш, нийгмийн ойлголтоор идэвхгүй төлөвт шилжээд ангижирч чадах уу?

Одоогоор бол би өөртөө итгэж, итгүүлж яваа зүйл бол өөртөө итгэлгүй байдал нөгөө талаас Analysis Paralysis байж болох юм. Би өөртөө итгэлгүйгээсээ болоод надад зөв буруугийн талаар төлөвшсөн ойлголт байхгүй, би өөртөө итгэлгүйгээсээ болоод амжилт уналтын талаар мэдрэмж байхгүй, ашиг алдагдал ч гэж яг юуг тодорхойлох гээд байгааг ойлгодоггүй. Чи намайг цохисноор чамд ашигтай байна уу, эсвэл надад уу? Би энэ сэдвийг тодорхой үр дүнгийн төлөө нээв үү, үгүй юу?

Иймээс ч одоохондоо надад бидон дотор бужигнаж буй булингартай усны тоосонцор байх нь зохиж байх шиг байна. Cause I deserve that! And maybe we deserve that!

Carlos Varela

Una Palabra Lyrics





Lyrics | Carlos Varela - Una Palabra lyrics


Translation

A word does not say anything
And at the same time it hides everything
Just as the wind that hides the water
Like the flowers that mud hides.

A glance does not say anything
And at the same time it says everything
Like rain on your face
Or an old treasure map

A truth does not say anything
And at the same time it hides everything
Like a bonfire that does not go out
Like a stone that is born dust.

If one day you need me, I will be nothing
And at the same time I will be everything
Because in your eyes are my wings
And the shore where I drown,
Because in your eyes are my wings
And the shore where I drown

Immortal Technique

Dance with the Devil

Монгол орчуулга хийгдэж байгаа болно.




Lyrics | Immortal Technique - Dance With The Devil lyrics

20090619

Тоос даасан шаахай өнчин тархитай холбогдох нь

Network_582
Нэгэн найз маань дээхэн "Өө, п****, надад Макро юм сэтгэж амьдрах ямар ч бололцоо алга " гэж шүүрс алдаж билээ. "Яасан, юу болов" гэхэд "Хам нь өглөө гэрээсээ цэвэрхэн хувцастай, цэмцгэр алхаатай сайхан юм бодоод агаарт алхангаа ажилдаа очюу гээд гэрээс гарангуут амьдардаг гудам маань нуль шавар, шавхай, агаар нь бөөн утаа тортог, энд тэндгүй хог хөглөрсөн, тэгээд л өмссөн хувцас, тосолсон гутал, уушиг гурваа бохир болгочихгүйн тулд энд тэнд бултахыг нь бултаж, харайхыг харайн, царайгаа үрчилзүүлэн алхаж байтал нэг мэдэхэд ажил. Тэгээд л орой нь ажлаа тараад нөгөө л үйлдэл давтагдана, Маргааш нь мөн л адил. Гутал хувцасаа арай чамай цэвэрхэн авч явж байгаа гудаманд яаж ч гэгээлэг юм бодоховдээ?" гэсэн хариулт өглөө. Энэ хэдий прагматик гаргалгаа ч шинжлэх ухааны үндэстэй байсныг доор тайлбарлаюу. Хүний тархийг тайлбарладаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг ч хамгийн энгийн бидний мэдэх ойлголт бол тархи нь зүүн болон баруун хэсэгтэй бөгөөд тус бүр өөр өөрийн хариуцсан үүрэгтэй. Хүний зүүн тархи нь логик үйлдэл, илүү загварчлагдсан байнгын үйл хөдлөгөөн, сэтгэхүйтэй холбоотой байдаг бол баруун тархи нь шинийг сэтгэх, радикал ургалч боджахуйтай холбоотой байдаг байна. Тэгэхээр манай найз өөрийн мэдэлгүй буюу хүрээлэн буй орчныхоо хүчлэлээр зүүн тархиа байнга хөгжүүлдэг бөгөөд бүтээлч, ургалч бодолыг тээгч, төрүүлэгч баруун тархиа хөгжүүлэх, түүний хэлдэгээр гэгээлэг зүйл бодох бололцоог олж чадаагүй л байна. Нэмж хэлэхэд 2 тархи хоёулаа зэрэг сайн байх боломжгүй байдаг бөгөөд үргэлж аль нэг нь доминант шинж чанартай байдаг байна.
Манай найзын хийгээд гэр хороололд амьдардаг 600 000 гаран хүмсүүдийн тархины хувьд авж үзвэл дийлэнх тохиолдолд баруун тархи хөгжсөн байх боломжтойг найз маань тийнхүү илэрхийлжээ.
6a74d9421971e4022169686ee74c8c4f

Би энэ сэдвийг улс төржүүлэлгүй, шинжлэх ухаанч, бүтээлч санаа оноонуудаар үргэлжлүүлье гэж бодож байлаа. Гэтэл ямар ч сэдэв хөндсөн энэ том энтити бүх зүйл рүү шургалан оржээ. Барууны орнуудад их дээд сургууль төгсөж буй оюутнуудын дунд төгсөөд хаана ажиллах сонирхолтой талаар судалгаа явуулахад 70 гаруй хувь нь хувийнхаа бизнесийг эхлүүлэх, үлдсэн нь том корпорациудад ажиллах сонирхолтой байгааг харуулсан судалгааг дээхэн үед уншиж байсан. Хувийн бизнес үргэлж өрсөлдөөн дунд, бүтээлч, чанартай хэлбэрээр оршиж, нийгмийг ч араасаа чирж дагуулдаг. Харин Монголд иймэрхүү төрлийн судалгаа явуулахад ямар дүн гарах нь бараг л тодорхой биз ээ. 70-80 гаруй хувь нь томоохон яам, тамгын газарт ажилд орох, удаах нь МСS мэт корпорациудад ажилд орох, хамгийн бага, тун цөөхөн хувь нь л өөрийн сэтгэж бодсоныг амьдруулж хувийнхаа бизнесийг эхлүүлэх сонирхолтой байх болов уу. Өнөөдөр яам, агентлагууд ажиллаж байгаа хөгчүүлийг нь биш юмаа гэхэд залуучуудыг нь зүйрлэхэд, ажилдаа өглөө ирээд мессенжерээрээ баахан хүмүүстэй чаталж чаталж, 11-с 12 цаг хүртэл яамны шугамаар гадагш сургуульд явах хувийнхаа асуудллыг хөөцөлдөж, 12-13 цаг хүртэл нэгэн танилдаа амалсан гарын үсэг, тамганы асуудлыг цэгцлээд цайндаа гарч хөрш өрөөний залуучуудтайгаа хөөрөлдөөд 14-17 цаг хүртэл "дайндаа /CS/ мордох" нийтлэг дүр зураг.

Настай хүнээсээ үлгэр дууриал авч, сургааль сонсох уламжлалтай манай соёлд энэ уламжлал нь одоо эргээд садаа тээг нь болж байх шиг. БИД хэнээс үлгэр дууриал авах юм бэ? Үндэсний Соёл Амралтын Төвийн газрыг хувааж авч хүнд зарчаад олсон мөнгөөрөө хүүхдээ Диснейландад зугаацуулж яваа эрхэмүүдээс үү? Үнэн, шударга гэж аман дээрээ бурчаад бизнесээ эхлүүлэх гэж ядаж яваа амьтдаас албатай юм шиг авилга авч байгаа ах, эгчээсээ юу?

Юу мэдэж сурсан мэдлэг, авьяас чадвараараа бус хэнийг нь таниж хэнд нь мөнгө өгч чадахаараа өрсөлддөг болсон нийгэмд би хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү? 20 жилийн өмнө эмээ, өвөө, эцэг эх маань хулгай хийж болохгүй , худал ярьж болохгүй гэж яс маханд шингэтэл сургадаг байснаар би хүүхдээ хүмүүжүүлвэл миний хүү энэ нийгэмд оршиж чадах уу?

Залуучуудын хувьд ярихад зарчим гэсэн ойлголт тэдний хувьд гадуур зүйл. Урд нь дэлгээтэй байгаа сонголтуудаас хамгийн амархан гэсэн сонголтыг үргэлж сонгох энгийн ойлгомжтой алгоритм. Эцэг эх болчоод энэ морал, этикээ уландаа гишгэсэн хүмүүс хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг юм бол?

Хэрэв бид нийгэмд байгаа стрессийг багасгахгүй бол бидний тархины ажиллах чадавхи буурна. Тархи маань ажиллах чадавхи муутай бол маргаашийн сонгуульд мөнгө өгч өрсөлдөж, мөнгө амласан, мөнгө атгуулсаныг нь бид сонгоно. Мөнгө амласан сонгогдогч маань мөнгийг шударга бус зүй тогтлоор гаргаж ирнэ. Шударга бус зүй тогтол нь нийгэмд дарамт, стрессийг үүсгэнэ. Дарамт стресс дунд бидний тархиний ажиллах чадавхи буурна!!!

Хичнээн сайхан зүйл мөрөөдөж, зөв гэмээр зарчим баримталюу гэхээр нэг л болохгүй юм даа. Бид нэг л болж өгөхгүй байна. Арай л өөр баймаар. Арай л өөр. Арай л.

The dust laden boots in relation with hippocampus.

I am just a poor boy though my story's seldom told

How poverty passes from generation to generation is now becoming clearer. The answer lies in the effect of stress on two particular parts of the brain


THAT the children of the poor underachieve in later life, and thus remain poor themselves, is one of the enduring problems of society. Sociologists have studied and described it. Socialists have tried to abolish it by dictatorship and central planning. Liberals have preferred democracy and opportunity. But nobody has truly understood what causes it. Until, perhaps, now.

The crucial breakthrough was made three years ago, when Martha Farah of the University of Pennsylvania showed that the working memories of children who have been raised in poverty have smaller capacities than those of middle-class children. Working memory is the ability to hold bits of information in the brain for current use—the digits of a phone number, for example. It is crucial for comprehending languages, for reading and for solving problems. Entry into the working memory is also a prerequisite for something to be learnt permanently as part of declarative memory—the stuff a person knows explicitly, like the dates of famous battles, rather than what he knows implicitly, like how to ride a bicycle.

Since Dr Farah’s discovery, Gary Evans and Michelle Schamberg of Cornell University have studied the phenomenon in more detail. As they report in this week’s Proceedings of the National Academy of Sciences, they have found that the reduced capacity of the memories of the poor is almost certainly the result of stress affecting the way that childish brains develop.

Dr Evans’s and Dr Schamberg’s volunteers were 195 participants in a long-term sociological and medical study that Dr Evans is carrying out in New York state. At the time, the participants were 17 years old. All are white, and the numbers of men and women are about equal.
Stress in the city

To measure the amount of stress an individual had suffered over the course of his life, the two researchers used an index known as allostatic load. This is a combination of the values of six variables: diastolic and systolic blood pressure; the concentrations of three stress-related hormones; and the body-mass index, a measure of obesity. For all six, a higher value indicates a more stressful life; and for all six, the values were higher, on average, in poor children than in those who were middle class. Moreover, because Dr Evans’s wider study had followed the participants from birth, the two researchers were able to estimate what proportion of each child’s life had been spent in poverty. That more precise figure, too, was correlated with the allostatic load.

The capacity of a 17-year-old’s working memory was also correlated with allostatic load. Those who had spent their whole lives in poverty could hold an average of 8.5 items in their memory at any time. Those brought up in a middle-class family could manage 9.4, and those whose economic and social experiences had been mixed were in the middle.

These two correlations do not by themselves prove that chronic stress damages the memory, but Dr Evans and Dr Schamberg then applied a statistical technique called hierarchical regression to the results. They were able to use this to remove the effect of allostatic load on the relationship between poverty and memory discovered originally by Dr Farah. When they did so, that relationship disappeared. In other words, the diminution of memory in the poorer members of their study was entirely explained by stress, rather than by any more general aspect of poverty.

To confirm this result, the researchers also looked at characteristics such as each participant’s birthweight, his mother’s age when she gave birth, the mother’s level of education and her marital status, all of which differ, on average, between the poor and the middle classes. None of these characteristics had any effect. Nor did a mother’s own stress levels.

That stress, and stress alone, is responsible for damaging the working memories of poor children thus looks like a strong hypothesis. It is also backed up by work done on both people and laboratory animals, which shows that stress changes the activity of neurotransmitters, the chemicals that carry signals from one nerve cell to another in the brain. Stress also suppresses the generation of new nerve cells in the brain, and causes the “remodelling” of existing ones. Most significantly of all, it shrinks the volume of the prefrontal cortex and the hippocampus. These are the parts of the brain most closely associated with working memory.

Children with stressed lives, then, find it harder to learn. Put pejoratively, they are stupider. It is not surprising that they do less well at school, end up poor as adults and often visit the same circumstances on their own children.

Dr Evans’s and Dr Schamberg’s study does not examine the nature of the stress that the children of the poor are exposed to, but it is now well established that poor adults live stressful lives, and not just for the obvious reason that poverty brings uncertainty about the future. The main reason poor people are stressed is that they are at the bottom of the social heap as well as the financial one.

Sir Michael Marmot, of University College London, and his intellectual successors have shown repeatedly that people at the bottom of social hierarchies experience much more stress in their daily lives than those at the top—and suffer the consequences in their health. Even quite young children are socially sensitive beings and aware of such things.

So, it may not be necessary to look any further than their place in the pecking order to explain what Dr Evans and Dr Schamberg have discovered in their research into the children of the poor. The Bible says, “the poor you will always have with you.” Dr Evans and Dr Schamberg may have provided an important part of the explanation why.

http://www.economist.com/science/displaystory.cfm?story_id=13403177
Яагаад өлсгөлөн, ядуурал үеэс үед дамжин өдий хүрсэний учир одоо л тайлагдаж байна. Хариулт нь хүний тархины тодорхой 2 хэсэгт дарамт, стресс хэрхэн нөлөөлдгөөр тайлбарлагдах юм.

Нийгэмд оршин буй томоохон асуудлын нэг нь ядуучууд, ядуучуудын хүүхэд, цаашид үргэлжлэх хатуу тогтсон цикл гэсэн сэдэв билээ. Социологч нар үүнийг судалж, өөр өөрсдийнхөөрөө ч тайлбарлацгааж. Зарим нь нийгэм улс төрийн хатуу дэглэм, эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөгөөр ядуурлыг устгах гэж үзсэн бол либертаричууд нь ардчилал, эрх чөлөөт боломжоор ялан дийлнэ хэмээн үздэг. Гэвч үнэндээ хэн нь ч ядуурлын уг шалтгааныг ойлгож байсангүй. Магадгүй энэ нийтлэлийг бичигдэх хүртэл...

3 жилийн өмнө хийгдсэн нэн чухал алхам нь Пенсилванийн Их Сургуулийн Марта Фара-ийн хийсэн судалгаа бөгөөд судалгаагаар ядуу зүдүү өссөн хүүхдийн тархины "Үйл Ажиллагаанд зориулсан ой санамж" нь дундаж түвшиний айлд өссөн хүүхдийнхээс чадавхи муутай байгааг олж тогтоожээ. "Үйл Ажиллагаанд зориулсан ой санамж" гэдэг нь тодорхой нэг үйлдэлд зориулж хэсэг мэдээллийг хадгалах чадварыг хэлдэг бөгөөд үүний жишээ нь гар утасны дугаар юм. Энэ ой санамж нь хэл сурах, унших, асуудлыг тайлах зэрэгт чухал үүрэгтэй байна. Мөн энэ ой санамжинд хадгалагдсан мэдээлэл нь хүний "тогтмол буюу мөн чанарыг хадгалах санах ой"-д чухал ач холбогдолтой бөгөөд үүнд ажлын газрын хүнээ тод таньдаг байх, томоохон дайн байлдаан болсон он, сар гэх мэт /Дугуйг хэрхэн унадах мэтийн мэдээллийг хадгалдаг ой санамжаас арай өөр аж/.

Dr.Фара-ийн нээлтээс хойш Корнеллийн Их Сургуулийн Гарри Эванс, Мичелэ Щамберг нар уг үзэгдлийг илүү дэлгэрүүлэн судалжээ. Энэ долоо хоногт нийтлэгдсэн "Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Дэвшилүүд" тайланд ядуу хүний ой санамжны чадавхигүй байдал нь тухайн хүнийг хүүхэд байх үед тархины хөгжилд нөлөөлж байсан дарамтаас шууд хамааралтай болохыг олж тогтоосноо тайлагнажээ.

Dr.Эванс, Dr.Щамберг нарын урт хугацааны социолгийн, эрүүл мэндийн судалгаанд 195 сайн дурынхан оролцож байгаа бөгөөд одоо ч энэ судалгаа нь New York мужид Dr.Эванс-ийн удирдлаган доор үргэлжилсээр байгаа ажээ. Судалгаанд оролцогчид нь 17 настай бөгөөд бүгд тэнцүү тооны эрэгтэй, эмэгтэй цагаан арьст хүмүүс юм.

Хотын стресс

Судалгаанд оролцож буй тухайн нэг хүний бүхий л амьдралынхаа хугацаанд туулж өнгөрүүлсэн дарамт, стрессийг тооцож хэмжих оролдлогыг хийхдээ дээрх 2 судлаач маань "Аллостатик хэмжигдэхүүн" нэртэй индексийг ашиглажээ. Энэ нь дараах 6 хувьсагчийн утгын комбинациуд болно. Зүрхний агшилт тутмын болон агшилт хоорондын үеийн цусны даралт, стресстэй холбоотой 3 гормоны найрлага, биеийн жингийн индекс, таргалалтын хэмжээ. Эдгээр 6 хэмжүүрүүдийн хувьд өндөр утга нь дарамт, стресстэй амьдралыг илэрхийлэх бөгөөд судалгаанд оролцогчдын хувьд эмзэг бүлгийнхний эдгээр үзүүлэлт дундаж түвшнийхнээс илүү гарч байв. Цаашилбал Dr. Эванс судалгаагаа оролцогчдын төрсөн цагаас хөөж, өгөгдөл цуглуулсан нь судалгааг илүү нарийвчилсан буюу оролцогчдыг амьдралынхаа хэдийд, ямар хугацаанд эмзэг байдалтай өнгөрөөснийг олж тогтооход тусалжээ.

17 настнуудын хувьд аллостатик хэмжүүрээр тооцолоход, бүхэл амьдралынхаа турш эмзэг бүлэгт хамрагдаж байсан оролцогчдын ой тогтоолт нь дурын хугацаанд дунджаар 8,5 зүйл санах үнэлгээтэй байсан бол дундаж түвшний амьдралтай оролцогчдын хувьд энэ нь 9,4, харин ядуу болон дундаж түвшний 2 мөчлөг ээлжилж байсан түүхтэй оролцогчдын хувьд дээрх 2 үзүүлэлтүүдийн яг голд нь үнэлэгддсэн байна.

War Night Foal Remix

Dr.Dre producer-lsen gej bgaa. Muslim Ethnic Rap????


C.R.E.A.M

Wu Tang CORPORATION, Brooklyn, NY, EAST COAST!!!!, USA.





Lyrics | Wu Tang Clan - C.R.E.A.M./Cream lyrics