20090715

I'm just a little person



Here we go

Going to Acapulco

"People are always talking about freedom, and how to live a certain way. 'Course the more you live a certain way the less it feels like freedom. Me? I can change during the course of a day. When I wake I'm one person, when I go to sleep I know for certain I'm somebody else. I don't know who I am most of the time. It's like you got yesterday, today and tomorrow all in the same room. There's no telling what can happen."




Lyrics | Jim James / Calexico - Goin’ To Acapulco lyrics

Blind Willie McTell

Feelings

Adjust your Volume as much as you can!

Nina Simone!

Ave Maria

I've been wrongly accused!



Lyrics | Otis Taylor - Nasty Letter lyrics

Public Enemy #1 is Joker!



Lyrics | Otis Taylor - Ten Million Slaves lyrics

20090714

Оч цахив!

Хэрэг хүлээх дээрээ тулвал хамаагүй ээ, хүлээгээл, хариуцлагаа үүрээл гар. Эр хүн шиг л бай. Тэнгэр шиг бай. Тэр үед харин энд чамайг гэсэн хүмүүс олон болсон байх вий. Торгуулийн мөнгө төгрөгөн дээрээ тулбал чамайг гэсэн хэдэн залуучууд нийлээд л татаад гаргачихна. Одоо сайн өмгөөлөгч хайж эхэлсэн дээр байх шүү! Залуу хүн чам шиг моралтай, өөрийн зарчимтай байгаад би бахархаж байна.

Гоожуур цэг Ком-н хувьд үнэхээр радикал, шинэ урсгал ч гэлээ Pirate шинжтэй, зоригтой өөрийгөө илчлэх чадваргүй, трафик татаж мөнгө олох гэсэн цаад зорилготой. Би анх харчаад энэ нөхрийн овжныг үнэхээр гайхаж байлаа. Адсенс болон хэдэн адд тавьж хэсэгхэн валютийн урсгалыг Монгол татсанаас өөр гавьяагүй гар юм даа. Тэхдээ ийм үзэгдэл болж байгаа нь бид бас л дэлхийтэй хөл зэрэгцэж явж байгааг харуулж байна шүү. Магадгүй хэдэн жилийн дараа E-terrorism -ээр дагнасан өмгөөлөгч, хуулийн пүүсүүд, бусад салбар үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бий болохоор дуншиж эхэлснийг харуулж байх шиг байна: Энэ бол Либериал нийгэм, тэр тусмаа Засаг орж дийлэхгүй виртуал орон зайд байх л үзэгдэл. Оч цахив!

Regerence:
http://ajaxmaa.pub.mn/
http://goojuur.com/
http://www.facebook.com/group.php?gid=230609450491
http://biznetwork.mn/topic/show/6936/2

Yes, I did it
August 13th, 2009
Тийм, намайг Төгөлдөр гэдэг 28 настай, эхнэр болон 2 нялх хүүхэдтэй, их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.
Уучлаарай, би худлаа ярьсан би эмэгтэй биш, 22 настай биш, оюутан бас биш.

Гэхдээ би үнэнч хүн. Тийм яадаг юм. Би гоожуурыг хакдсан. Би бас пиздаа болон заазуурыг хакдаж устгасан. Яадаг юм. Хүч муутайг нь далимдуулж хүний эрх зөрчиж олон хүнээр даажигнавал ямар байдгийг нь үзүүлсэн юм. Би өөр цахим хуудас устгаж үзээгүй. Тийм, би та хоёрын эрхэнд халдсан. Тиймээс би уучлал гуйсан. Би хийсэн хэргээ хүлээгээд уучлалт гуйх чадалтай хүн. Та хоёрт бол доромжлосон хүмүүсээсээ уучлал гуйх чадал байхгүй байгаа биз дээ.

Соёлтулгаа чи өөрийгөө би Гоожуур мөн гэж хэлэх чадалгүй бэртэгчин хүн гэдэг ээ харж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Хэзээ би чамд нэр усаа хэлсэн билээ. Тэрийг хэлэх чадал чамд байна уу? Сайхан танилцаад салъя гэхээр нь би итгээд чамд мессенжерээр нэр усаа хэлсэн. Наашаа харж инээгээд цаашаа харахаар нь худлаа шаадаг зантайг чинь мэдсэнгүй. Чи сургуулийн IP олсон гэлүү? Сургуулиасаа хакдаад сууж байдаг тэнэг хүн байдаг гэж бодоо юу? Сургуулийн IP наас би блогыг нь уншсан. Аргаа бараад блог уншсан хүмүүсээс Герман сургуулийн IP хайж байгаад гомдол мэдүүлсэн нь би болж таарахгүй юу. Тэгээд чамаас лог иртэл миний нетийг түр хязгаарласан. Тэгэхээр нь би урьд нь танилцаад нэр усаа хэлчихсэн байсан болохоор итгээд наадахаа болиулаач гэж эмайл явуулсан. Чамд хакдсан гэсэн лог нь байхгүй учраас буцаагаад нээсэн. Чамд бол үүнийг үнэн зөвөөр нь хэлэх чадал байхгүй л дээ. Наад Соёлтулга гэгч нөхрөө ямар бэртэгчин болохыг одоо харав уу?

Чи юу гэлээ? Соёлтулгаа чи зөвхөн кредит картаа зээлүүлдэг байсан гэл үү? Тэр нөгөө шалдан зурагтай gallery руу танай гэрийн IP аас админ эрхээр орж байсан. Тэр чи байсан уу эхнэр чинь байсан уу эсвэл охин чинь уу?

Тиймээ, би гэндсэн. Соёлоог өөр шигээ хүн байна гэж санасан. Яахав хүн сурж дуусдаггүй юм байна. Гоожуур яаж бичиж ярьдаг яаг тэр шигээ хүн байна гэж даанч санасангүй.

Би энэ Төгөлдөр биш гээд гүрийвэл гүрийхээр байлаа. Чамд намайг гэж батлах IP ч байхгүй. Чам шиг юманд баригддаг гар гэж бодоо юу? Гэхдээ би үнэнийг хэлмээр байсан тул маргааш явж цагдаад өөрийгөө илчлэнэ. Яадаг юм. Би үнэнийг хэлэхийн тулд ийм алхам хийнэ. Өөр шигээ бэртэгчин нөхөр байна, айгаад сууна гэж бодоо юу чи?

Би яадаг юм. Их үсрээд торгуулаад, ажлаасаа хөөгдөнө биз. Би залуу ч байна, чадал ч байна. Хаа ч явсан эхнэр болон 2 нялх хүүхдээ өлсгөхгүй аваад явна. Та 2 бол одоо амьд явахад ч хэцүү болоо биз дээ. Тэрэнд чинь би харамссан. Соёлоо би чамд тэгээд тэр дороо бичлэгээ устгаж өгөх санал тавьсан. Харин чи ичсэн хүн ална гэгчийн үлгэрээр би биш манай дүү ажилуулдаг гэж гүрийсээр байгаад хамаг мэдээлэл чинь даяан дэлхийгээр тараа биз дээ. Энийг ёстой хохь чинь гэдэг юм. Би чам шиг Гоожуур биш. Би тэгээд эхнэрийн чинь нэрийг нь нуугаад нүүрийг нь харлуулж үзсэн. Гэхдээ чиний наад тэнэг зангаас чинь болоод хожимдсон.

Яадаг юм. Би үнэнчээр амьдарч байна. Хүсвэл би чадлаа буруугаар ашиглаад баян болох боломж байна. Гэхдээ би чам шиг тэгж хүний зовлонгоор мөнгө олдог хүн биш. Порно сайтны рекламаар мөнгө олдог байсан биз дээ чи. Улам их хүн оруулах гэж шалдан Монгол хүүхнийдийн зураг тавиулдаг байсан биз дээ. Чи дандаа эмэгтэй хүмүүс тэр зургийг явуулдаг байсан гэлүү? Яаж сайхан худлаа ярьж чадаж байна аа. Сурсан юм аа зөв ашиглаж чаддаггүй bib0 гэх мэт залуус тэр зурагнуудыг явуулдаг байсан биз дээ. Яадаг гэлээ чи Соёлоо. Зургаа устгуулъя гэсэн хүүхний захидлыг янханаас ирсэн захидал гээд тавьдаг байсан биз дээ чи. Яадаг юм миний гэдэн хөдөлсөн. Хүчгүй хүмүүсийг өмөөрсөн.

Чи яасан миний нэр усыг нийтэд ил тавьснаар намайг чадна гэж бодоо юу. Би хүнээс нуугдаад ийм Ажаксмаа гэсэн ИД аар бичдэг байсан гэж бодоо юу? http://publicd.ub.mng.net/pipermail/security/ аас чи Төгөлдөр гээд хайгаад үзээрэй. Намайг ихэнх IT гайгүй гадарладаг хүмүүс мэддэг байсан. Би эмэгтэй 22 настай гээд хакдвал нөгөө хэдэн админууд нь шарандаа хуудсаа гайгүй хамгаалах юм болов уу гэж ийм ИД нээсэн юм за. Харинч чи сайн зүйл хийлээ. Одоо яадгийн та хоёрын буяангаар Монголд очоод би онгирлоо гэж хэлүүлэхгүй ээр би өөрийгөө Ажаксмаа байна гэж хэлэх боломжтой боллоо. Харин та хоёр одоо Монголч явж чадахаа больсон биз дээ.

Түй чоорт. Дургүй хүрчихлээ. Соёлоо гэж хүнтэй соёлтой харьцаж болдоггүй юм байна. Соёлтой харьцахаар айгаад байна гэж боддог юм байна. Гоожуур юмнууд давраад байдаг юм байна.

Миний муу 4 настай болон 1 сартай нялх үрсийг маань заналхийлдэг Соёлоо чи ер нь юу юм? Нийгмийн шаар, гоожуур л биз дээ. Шалдан нүцгэн зураг тавьж хүний зовлон ашилгаж порно сайтны рекламаар мөнгө олох гэж үздэг өчүүхэн гар биз дээ чи. Гоожуур гэж үнэнээ хүлээж чаддаггүй бэртэгчин биз дээ чи. Хүний итгэл даадаггүй хөгийн гар биз дээ чи.

Би үнэний төлөө хийсэн хэргээ өөрөө үүрээд гарна. Цагдаа дээр өглөө өөрөө очно. Нийгмийн шааруудыг давруулахгүй. Та хоёрт харин хийсэн хэргээ хүлээх чадал байна уу? Байхгүй бол санаа зоволтгүй би удахгүй хүлээлгээд өгнө. Нусгай гээд байгаа дүүд нь тэгэх чадал байна. Яадаг юм та хэдэд чадлаа үзүүлнэ.
Түй чоорт.

Төгөлдөр

20090707

Япон ч гэсэн нэгэн төрлийн нийгмийн байгуулал, сайнтай, муутай. Япон гэж ийм улс гэж тодорхойлоод байх нэгдсэн дүгнэлт байхгүй. Харин бид тодорхойлолт өгчвөл өөрсдөө тодорхойлолт өгдөг гэсэн тодотголтой Монгол улс болчих байх. Бид ч массаараа бараг тийм дээ, бөөн туйлшралууд. Туйлширдагын маш том шалтгаан нь нүүдэлчин нийгмийн байгуулал байх. Мэдээлэлгүйжсэн, стрессгүй, тайван, өрсөлдөөнгүй нийгмийн зохион байгуулалт. Гэвч байгаль дээрх тооны олон жоомны хууль ёсоор бид Капитализм -> Либерализм гэх өрсөлдөөнт хэв маягаар тодорхойлогдсон дээвэр дор орохоос өөр шаансгүй болчихжээ. Нүүдэлчин загвараар амьдраад эсвэл лалын шашин шүтээд мөрөөрөө явж байтал Америк гэж ах ирээд эрх чөлөө, либаралчлалыг авчирлаа гээд баахан мэдээлэл, порно сэтгүүл, даац нь хэтэрсэн ачаалал, стрессээр булаад хаячихна. Харин энэ эргүүлэгт соёлыг авч үлдэнэ гэдэг нилээд том шалгуур байх шүү.

Япончууд харин энэ тал дээрээ ахицтай ард түмэн байх. Тийм биш байсан бол би энэ сар Монгол тодотголтой эфирийн бүх сувгуудаар Сумо үзэж, Жое Хисаши, Риүчи Сакамото сонсож, Такаши Китано-оор Якузаг ойлгож, Акира Күросовагийн самурайнуудыг гайхаж, Масамүне Шировын Манга-г уншихгүй байсан байх.

Монголыг гадныхан юу гэж ойлгодгыг би сайн мэднэ. Турист гайд дээр хамгийн түрүүнд байдаг зүйл бол "Буурай Орнуудад аялаж байхдаа хэтэвч, мөнгөө алдах, эсвэл наймаан дээр хулхидуулахаас байнга болгоомжил" гэдэг шиг Гадныхан, тэр дундаа өмнөд азиуд, барууныхан биднийг зэрэг доогуур, мэдлэгийн хувьд хавьтаж ойртохгүй гэсэн ойлголттой. Харин Ланд унасан, Хөдөө хэдэн адуутай, буян хураасан гэгдэх гүзээгээр гангарсан Монголыг материаллаг талаараа өөрт хэрэгтэй түнш, олон цоож, тамганы түлхүүрийг барьсан тэнэг гэж л харж байгаа. Энэ бүх тодорхойлолт бол бидний нөгөө зүтгээд байгаа нийгмийн хангалуун байдал, чөлөөт зах зээлийн үр дагавараар гарч ирдэг Большвизмийн үзэгдэл. Харин аз болоход Монголд ирдэг Япончуудын дийлэнх хувь нь өвөрмөц сонирхолтонгууд, настангууд, радикалууд болсон Меньшивикүүд нь юм шиг байгаан. Учир юун гэвэл Солонгос, Хятадтай харьцуулахад Японд амьдрах өртөг өндөр байдгийн хэрээр дундаж орлого нь бусад орон руу аялахад хангалттай хүрэлцээтэй тул Японы большевик жуулчид Монгол гэсэн шороотой, буурай, үзэх юмгүй, гааль нь гадныханд ч гэсэн бөөн хүнд сурталтай оронд аялахаас Сицил, Ромыг илүүд үзнэ биз. Үлдсэн Меньшивик Япончууд нь жинхэнэ шалгуур, эрсдлийг даван байж Монголд ирдэг нь хаа очиж нийгмийн энгийн моралтай, хүндлэлтэй. Ямар ч л байсан Улаанбаатарт Япончууд хичнээн баян баян гээд Солонгосчууд шиг дүүрэн Саун Караоке, Гейша хаус ажиллуулж буй гэж дуулаагүйн байна.

Гэсэн хэдий ч Монголд Меньшивикүүд дөнгөж бойжиж байна. Япончуудыг ойлгоход Монгол арай эртдэж байна. Япончуудыг ойлгоход Монгол арай л өлсгөлсөн байна.