20090831

Letter to my unborn child by Shakur

Өлөн саарал сүрэглэдэггүй

Өлөн саарал сүрэглэдэггүй. Сүрэглэх нь зөвхөн ороо нь орсон цагаар. Сүрэглэсэн тэд аюултай, тэдэнд ч аюултай. Үр удмаа үлдээх эрх ашгийн зөрчилдөөнөөс бие биеээ тасар татаж хаяхад ч бэлэн. Өлөн саарал ганцаараа бол байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Хонь руу ганцаараа орно. Олзоо өөртэйгөө л хуваана. Түүнд баавгай, үнэг, болжмор байтугай төрөл нэгтний эрх ашиг ч падгүй. Алгадуулж, алуулж, бөөрөлхүүлж байгаа нэгнээ харсан ч шинжгүй хаян сүүлэн хавчин далдарна.

Өлөн саарал баавгайнаас зугтаана. Анчнаас зугтаана. Түүний мөн чанар нь энгийн бөгөөд тодорхой: Амиа бодох, бэртэгчлэх. Харин энэ эрх ашиг нь хөндөгдвөл өлөн саарал баавгайг ч ярж, хавхан дахь хөлөө тас хазаад зугтааж ч чадна. Түүнд чонон сүргийн нийтлэг эрх ашиг, хамтын амьдралын хэв маяг, нийгэмшил, ардчилал огт падгүй. Өнөөдөр гэдэс цатгалан бол маргаашийн идэш, өвөлжөө, ичээ түүнд хэрэггүй. Өлөн сааралын өөрийг нь тойрсон өмхий санаа, амиа бодох үзэл хойд уулын баавгай байтугай, урд зүгийн тагтаа, баруун уулын бүргэдээс ч илүү. Тэр орчин солигдоход түргэн зохицож, хурдан дасна.

Нэгэн цагт өлөн саарал сүрэглэсэн удаа бий. Тэр нь мөн л ороо, бэртэгчин санаатай нь холбоотой. Жингэрээс үүдэлтэй сүрэг дундын конфлект бүх ой, хөвч, тайга, ширэнгээс эхлээд цөл хээрийг хамарч, сүрэгт өртсөн ямар ч адгуус тасар татуулдаг байлаа. Тэр үед хойд зүгийн хүрэн баавгай, умард зүгийн тагтаа нар санааны хувьд балчирдаж, бүгд л чонон сүргээс зугтаан дайжиж, хамтын амьдралын хэлбэр, сүрэглэж эхэлсэн бөлгөө.

Цаг хугацаа эргэдэг гэдэг. Энэ удаад өлөн саарал туйлджээ. Бие хаа өсгөлүүн, ой хөвч идэш ангаар дүүрэн ч энэ нь түүнд сул талтай. Өлөн саарал оюун санааны хувьд туйлджээ. Түүний улилт багасч, өлөн нүд нь нойрмоглож, хурц шүд нь хорхой идүүлжээ. Олон жил хаяа зэргэлдээ амьдарсцгаасны хувьд Хүрэн баавгай, цэнхэр тагтаа нарт өлөн саарал бол тааварлагддаг оньсого болжээ. Учир нь тэднийг өлөн саарал хүмүүжүүлсэн. Өмхий унгахыг зааж өгсөн. Чонын бэлтрэг хуцдаггүй, гасалдаг!

20090830

Mr. W



Би өөрийгөө юу ч ойлгодоггүй гэж боддог байлаа
Хүмүүс надад нэг л дургүй юм шиг
Би тэдэнд садаа ч болох шиг
Яагаад гэдгээ мэдэхгүй ч
Би тэдний нервээр нь тоглоцон юм шиг санагддаг
Гэхдээ энэ бүхэн байдаг л зүйл шиг санагддаг байлаа
Тиймээ..., магадгүй.., би хүчтэй болохоороо тэгдэг байх
Магадгүй... Би эсвэл хүчээ хэтрүүлээд байдаг ч байж болох юм
Мэдэхгүй
Би ерөөсөө тайлбарлаж чадахгүй юм
Ганцаарддаг байсан
Үнэхээр ганцаарддаг
Гэхдээ, гэхдээ та нар надад дасчихсан
Хэсэг хугацааны дараа
нэгэн өдөр
Бүх зүйл өөрчлөгдсөн
Нэгэн хүн намайг ...
Намайг байгаагаар минь л хүлээж авсан
Би энэ ажилд орсноос хойш
Амьдрал минь орвонгоороо өөрчлөгдсөн
Би ингэж анх удаа өөрийгөө бусдад үнэ цэнэтэй
Хийж чаддаг зүйл байдаг гэдгээ ухаарсан

I THINK I WAS ERR
ALWAYS MISUNDERSTOOD
PEOPLE JUST DIDN'T SEEM TO LIKE ME
I THINK I ANNOY THEM
I GOT ON THEIR NERVES
I DON'T KNOW WHY
BUT IT WAS JUST THE WAY IT WAS
YEAH..., MAYBE ... I WAS TO INTENSE
MAYBE ... I CAME ON TOO STRONG
I DON'T KNOW
I REALLY CAN'T SAY
YEAH... IT WAS LONELY
REALLY LONELY
BUT YOU, YOU GET USED TO IT
AFTER A WHILE
AND THEN ONE DAY...
EVERYTHING CHANGED...
SOMEBODY FINALLY ACCEPTED ME
FOR WHAT I AM...
SINCE I'VE GOT THIS JOB
LIFE IS COMPLETELY DIFFERENT...
I FINALLY FEEL USEFUL
GOOD AT SOMETHING

Subtitles by Ganby



20090816

Riddler?!?!?



Who is the next Dark Knight villain?