Сүүлийн үед Эхнэрийн Урхи гэдэг олон ангит кино Монголд хит болж байна. Нэг 38 настай Virgin эмэгтэй, бас нэг 38 настай Slut эмэгтэй, мөн энэ 2-т нь харилцан нэг нэг Virgin болон Slut эрэгтэй нар ноогдож, харилцан солбилцдог юм уу даа. Slut эр нь урхинд ороол гараал, урхинд оруулаал, гаргуулаал. Жинхэнэ сонгодог "ОК" савангийн дуурь. Уг киног цацаж буй "Буянтан" нь UBS телевиз. Киногоо гаргаад ч байгаа юм шиг, рекламаа гаргаад ч байгаа юм шиг. Харамсалтай нь кинондоо урхидуулж, дууг нь амандаа байнга аялах болсон сонгуулийн болон сонгуулийн бус 2 анги давхарга, буйдан дээрээ шигдэж, удирдлагаа тэвэрцгээсээр хэдэн сар аль хэдийн болжээ.
1960-1970 онд Мартин Льютер Кинг, Малколм Х гэх мэт нийгмийн доод давхарга, тэр дундаа хар арьстны бүлгээс гарч ирсэн төлөөллүүдийн нийгэмд нөлөөлөх нөлөөлөл үлэмж нэмэгдэж, хар арьстнуудыг өөрсдийн эрхийнхээ төлөө тэмцэх, идэвхтэй амьдрахыг уриалж байв. Тухайн үедээ иймэрхүү хөдөлгөөн, бүлэглэлүүд хүчирхэгжиж, улс төрчдийн ч ашиг сонирхолтой зөрчилдөж эхэлжээ. Чухам магад энэ шалтгаанаар АНУ-н тухайн үеийн улс төрчид Нийгмийн доод гэж үзсэн давхаргаа идэвхгүй байлгах, нөлөөллийг нь багасгах зорилгоор хар тамхины далд эдийн засгийг идэвхжүүлж, хэрэглээг нэмэгдүүлсэн гэх таамаглалууд байдаг. Америкийн хар арьстнуудад итгэл найдвар нь болоод байгаа Баррак Обамаг эс тооцвол 1970-с одоогийн Ерөнхийлөгчийг хүртэл НИГГА залуусын амьдралд 2хон сонголт л байдаг байлаа. Хар тамхи (Drug dealer) VS College!
Халтар царайтын төрсөн нутаг Венесуэль. Өмнөд Америкийн орнууд барууны орнууд дотроос харьцангуйгаар жинхэнэ ясны савангийн дуурьчид. Уга Чавес-аас эхсүүлээд мөн л нийгмийн идэвхгүй байдлыг бий болгож, абсолют эрх мэдлийг гартаа авах зорилготой улс төрчдийн тоглох тоглоом нь ард түмэн нь. Азийн орнуудаас савангийн дуурьчнаараа Солонгос улс толгой дээгүүр юм шиг. Мөн л шалдир булдар асуудлаас л ард түмэн нь зэвсэг бариад босчихдог, мэддэггүйгээ мэддэггүйчүүдээр дүүрчихсэн болохоор тэр. Санаатайгаар уу, эсвэл санаандгүйгээр үү бүү мэд, үргэлж Монголчуудтай холбоотой муу юм болгоны толгойд нь Солонгосчууд. Секс зуучлал, туризм, арилжааны хулхидалт, хоолны газар, караоке бар, саун массаж. Гэхдээ Монголчууд Солонгосыг одоо Сү Үн Жэ, Ким Ду Хан-аар л ойлгож байгаа. Хөрслөг бадриун Монгол залуучууд гэр бүлээ үдээд онгоц хөлөглөн Солонгос зорино. Хэдэн жил ажиллаад гэртээ иртэл гэр бүл асуудалтай, өөрөө тонголзсон, туранхай цагаан залуу. Эцэст нь Факт л бол Факт, даан ч үнэн гашуун, савангийн дуурь амттай.
Монголд сонгуулийн дүн танилцуулах үеэр бослого гарвал хүчний байгууллагууд хэрхэн ажиллах талаар нилээд цар хүрээтэй бэлтгэлийг хийсэн. Гэхдээ хүчний байгууллага ч хүн учраас хичнээн бэлтгэл хийсэн ч бослого гарахад хүрвэл гарна. Харин UBS ухаарав уу, аль нэг дэвшигч нь сэтгэсэн юм болов уу? Нэг бол бүр санаандгүй үйлдэл үү, сэтгэл зүй, юманд татагдах таашаалаар нь ард түмнийг удирдаж болно. Үүний тод жишээ нь Эхнэрийн Урхийг ашиглах явдал юм. Хэрэв эрхэм нэр дэвшигч та санал луйвардах гэж байгаа буюу хууль бус үйлдлээр сонгуульд ялах төлөвлөгөөтэй бол дүн гарах өдөр хүчний байгууллагыг бус UBS-ийг ашиглаарай. Киноны сүүлийн ангийг дүн гарах өдөртэй давхацуулж чадвал Та Тоглоомын Бүгд Найрамдах Монгол Улсын дараагийн Диктатур болох нигууртай ажгуу.
No comments:
Post a Comment