Япон ч гэсэн нэгэн төрлийн нийгмийн байгуулал, сайнтай, муутай. Япон гэж ийм улс гэж тодорхойлоод байх нэгдсэн дүгнэлт байхгүй. Харин бид тодорхойлолт өгчвөл өөрсдөө тодорхойлолт өгдөг гэсэн тодотголтой Монгол улс болчих байх. Бид ч массаараа бараг тийм дээ, бөөн туйлшралууд. Туйлширдагын маш том шалтгаан нь нүүдэлчин нийгмийн байгуулал байх. Мэдээлэлгүйжсэн, стрессгүй, тайван, өрсөлдөөнгүй нийгмийн зохион байгуулалт. Гэвч байгаль дээрх тооны олон жоомны хууль ёсоор бид Капитализм -> Либерализм гэх өрсөлдөөнт хэв маягаар тодорхойлогдсон дээвэр дор орохоос өөр шаансгүй болчихжээ. Нүүдэлчин загвараар амьдраад эсвэл лалын шашин шүтээд мөрөөрөө явж байтал Америк гэж ах ирээд эрх чөлөө, либаралчлалыг авчирлаа гээд баахан мэдээлэл, порно сэтгүүл, даац нь хэтэрсэн ачаалал, стрессээр булаад хаячихна. Харин энэ эргүүлэгт соёлыг авч үлдэнэ гэдэг нилээд том шалгуур байх шүү.
Япончууд харин энэ тал дээрээ ахицтай ард түмэн байх. Тийм биш байсан бол би энэ сар Монгол тодотголтой эфирийн бүх сувгуудаар Сумо үзэж, Жое Хисаши, Риүчи Сакамото сонсож, Такаши Китано-оор Якузаг ойлгож, Акира Күросовагийн самурайнуудыг гайхаж, Масамүне Шировын Манга-г уншихгүй байсан байх.
Монголыг гадныхан юу гэж ойлгодгыг би сайн мэднэ. Турист гайд дээр хамгийн түрүүнд байдаг зүйл бол "Буурай Орнуудад аялаж байхдаа хэтэвч, мөнгөө алдах, эсвэл наймаан дээр хулхидуулахаас байнга болгоомжил" гэдэг шиг Гадныхан, тэр дундаа өмнөд азиуд, барууныхан биднийг зэрэг доогуур, мэдлэгийн хувьд хавьтаж ойртохгүй гэсэн ойлголттой. Харин Ланд унасан, Хөдөө хэдэн адуутай, буян хураасан гэгдэх гүзээгээр гангарсан Монголыг материаллаг талаараа өөрт хэрэгтэй түнш, олон цоож, тамганы түлхүүрийг барьсан тэнэг гэж л харж байгаа. Энэ бүх тодорхойлолт бол бидний нөгөө зүтгээд байгаа нийгмийн хангалуун байдал, чөлөөт зах зээлийн үр дагавараар гарч ирдэг Большвизмийн үзэгдэл. Харин аз болоход Монголд ирдэг Япончуудын дийлэнх хувь нь өвөрмөц сонирхолтонгууд, настангууд, радикалууд болсон Меньшивикүүд нь юм шиг байгаан. Учир юун гэвэл Солонгос, Хятадтай харьцуулахад Японд амьдрах өртөг өндөр байдгийн хэрээр дундаж орлого нь бусад орон руу аялахад хангалттай хүрэлцээтэй тул Японы большевик жуулчид Монгол гэсэн шороотой, буурай, үзэх юмгүй, гааль нь гадныханд ч гэсэн бөөн хүнд сурталтай оронд аялахаас Сицил, Ромыг илүүд үзнэ биз. Үлдсэн Меньшивик Япончууд нь жинхэнэ шалгуур, эрсдлийг даван байж Монголд ирдэг нь хаа очиж нийгмийн энгийн моралтай, хүндлэлтэй. Ямар ч л байсан Улаанбаатарт Япончууд хичнээн баян баян гээд Солонгосчууд шиг дүүрэн Саун Караоке, Гейша хаус ажиллуулж буй гэж дуулаагүйн байна.
Гэсэн хэдий ч Монголд Меньшивикүүд дөнгөж бойжиж байна. Япончуудыг ойлгоход Монгол арай эртдэж байна. Япончуудыг ойлгоход Монгол арай л өлсгөлсөн байна.
No comments:
Post a Comment