20090407

Яая, миний мөрөөдлийн амьдрал...

Төсөөлөөд үз дээ:
Ханс Зиммер өглөө эртлэн босов. Урьд өдрийн оркестр проект бараг зүүдлэгдэж хоножээ. Нэг аяга сүү, чанасан өндгөө хам хум идээд Жеймс Ньютон руу утас цохихоор Хауснаасаа гарч, өөрийн хашааны амбаар гэж нэрлэж заншсан Боүл студид руу халаадаа нөмрөөд, тавчикаа углан гарлаа. Оркестрийн хэдэн хөгжимчид аль хэдийн ирсэн харагдана. Ньютон руу яривал цаадах нь ч мөн 4, 9, 14-р үзэгдлийн тракуудыг өөрийнхөөрөө нотолсноо дуулган, Рийл АйПи-р студийн 18 бүүстертэй Долби Сүррайнд өсгөгчүүд рүү холбогдож, сүр жавхлант Морин хийл гоцолсон шинэлэг симфонио сонсгов. Аяз дуусмагц Зиммер нотныхоо сэмрэх шахсан зузаан дэвтрийн үдээсийг мулталж, үзэг нийлүүлэн "Dark Knight by Hans Zimmer, James Newton " хэмээн тэрэллээ. Шидэт дохиур гялс хийв...

Яая, миний мөрөөдлийн амьдрал...
“CINEMA NIGHT” Үзэгчдийн хүсэлтээр Нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь соёл урлаг юм. Иймээс Монгол Улсын Филармони нь 2009 оныг “СОНГОДОГ ХӨГЖМИЙН ЖИЛ” хэмээн зарлаж ард түмнийхээ оюуны боловсролд бага ч болов хувь нэмэр оруулж цаг үеийн байдлаас үүдэн гарах хувь хүний стресс алжаалыг тайлахыг зорин ажиллаж байна. Та бүхнийг дээдсийн хэмээн нэрлэгддэг соёлт хөгжмийн сонгодог хөгжмийг сонирхон үзэхийг урьж байна. Ennio Morricone • “Once Upon a Time in America” / ”Америкт нэг удаа” / • “Cinema paradiso” • “Malena” • “The legend of 1900” / “1900-ын домог” / • ”The Mission” • “Love circle” John Williams • “Indian Jones” • “Shindler’s list” Микаэл Таривердиев • “Ирония судьбы или с легким паром” Lalo Shifrin • “Misiion Inposible” зэрэг Та бүхний сайн мэдэх, үзэх дуртай кинонуудын хөгжим эгшиглэх болно. Улсын Филармонийн симфони найрал хөгжим. Удирдаач Банзарын Лхагвасүрэн Гоцлоочид: Б.Анар /төгөлдөр хуур/, Д.Амармэнд /виолончель/, Г.Тамир /хийл/, Д.Таган /саксафон/, Б.Зориг /гитар/ , Б.Гантулга / гобой/, Ц.Гансүх /альт/ Тоглолт: 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Билетийн үнэ: 10000 төг. Оюутнуудад хөнгөлөлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 323672, 88113394, 96668622 оос авна уу.

1 comment:

Anonymous said...

cialis and us pharmacybuy ambien online us approved pharmacies

[url=http://www.bebo.com/buylevitraonline1]buy dream levitra online pharmaceutical[/url]