20090620

Response to the Dust laden boots

B.Gerel wrote:

Улаанбаатарын бохир заваан амьдрал, хүнд хэцүү байдлыг энд дурайтал бичжээ. Үнэхээр арай л өөр, арай л өөрөөр баймаар байна гэдгийг яс махаараа мэдэрсэн болохоор чин сэтгэлийн энэ үгс шууд урсан гарсан бизээ. Хийе бүтээе, сурч боловсроё гэсэн худал цэцэрхлээс илүү үнэнийг бичиж ингээд яваад байж болж байгаа юм уу? гэдгийг сануулсан гэгээлэг яриа өрнөж байгаад баяртай байна. энд миний нэмэрлэх санал гэвэл.
Болохгүй бүтэхгүйг бичих нь шийдвэрлэх асуудлаа тодруулж буй хэрэг. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд шийдэх асуудлаа тодорхойлж, дараа нь үүсгэгч шалтгааныг нь тодруулж, үүсгэгч шалтгааныг нь үгүй болгосон цагт уг асуудал үгүй болдог юм байна. Бурхан багш бодь модны доор бясалган сууснаар энэ үнэнийг олж мэджээ. Үүнийг Бурхан багшийн дөрвөн үнэний сургаал гэдэг. 1-рт Зовлон үнэн. энэ бол бидний шийдвэрлэвэл зохих асуудал юм байна. 2-рт Зовлонгийн шалтгаан үнэн. энэ нь асуудлыг үүсгэгч шалтгаан. 3-рт Зовлонгоос ангижрах үнэн. энэ нь Зовлонг үүсгэгч шалтгааныг арилгавал зовлон өөрөө үгүй болно гэдэг үнэн. .4-рт Зовлонгоос ангижрах мөр үнэн.үүгээр Зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгах вэ? гэдэг хазайшгүй үнэн мөрийг үзүүлжээ. Энэ арга замаар бид асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна.
Энд хөндөгдсөн бүх асуудлыг жагсаан өрөөд шалтгааныг нь хөөн тодруулах юм бол дийлэнх нь хүн амын нягтралаас үүдсэн байна. Энэ нягтралыг тарааж энэ хотоос гарчих л юм бол энэ бүх асуудал өөрөө үгүй болно гэсэн үг. Гэтэл юу биднийг энэ хотод уяад байгаа билээ? Ажил. Амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлага. Үүнд л уягдаж хотын энэ тэвчишгүй байдлыг тэвчин, байнгын хямралаас болоод өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чадахгүй тархины ажиллах чадвар буурахад хүрээд байна бишүү? Амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлага гэж энэ юу юм бэ? Үүнийг л алга болгочихвол хотод заавал уягдаж энэ бүх зовлонг тэвчин туулах шаардлагагүй болж буй юм. Гэтэл энэ биеийг тэжээх хэрэгтэй. Уг нь бол биднийг энэ бүх зовлонд уяж байгаа зүйл бол ердөө л энэ л юм байна л даа. Энэ биед хэрэгтэй бүхнийг бүтээсээр байгаад бид уулыг нурааж, усыг ширгээж ажил хийхийн ид хавыг үзүүлж оюун бодлоо уралдуулан гайхамшигтай хөгжил дэвшилд хүрсэн ч үр дүнд нь хүн төрөлхтөн цаашид амьдрах аргагүйд хүрээд байна.
Уг нь бид яаж хөгжих ёстой байсан бэ? гэвэл өвдөж бэртэж, өлсөж даарах энэ биеийг өвдөхгүй бэртэхгүй, өлсөхгүй даарахгүй болгохын төлөө л хөгжих ёстой байж. Тийм юм гэж юу байх вэ? тэгвэл чи өөрөө тийм болчихсон юм уу? гэвэл би тийм болоогүй ээ. Гэхдээ энэ биеийн эрхшээлд түүнд хэрэгтэй бүхнийг хангахын төлөө хөгжсөн оюун ухаан интернэт гэдэг энэ гайхамшигийг бүтээсэн байхад түүнийг эсрэгээр нь энэ биеийн эрхшээлээс ангижрахын төлөө Бурханы заасан замаар хөгжүүлсэн бол тэр байтугай гайхамшигийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Бурханы заасан зам юу юм бэ? гэвэл Гэгээрэлд хүрэхэд эн тэргүүнд хэрэгтэй зүйл бол
Огоорох сэтгэл буюу орчлонгоос уйдах сэтгэл. Энэ бол Гэгээрэлд хүрэхэд хамгийн хэрэгтэй шууд хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү нь юм байна л даа. Үүнийг л чадсан хэн ч гэсэн гэгээрч чадна гэж дээдэс айлджээ. Үүнд суралцая гэвэл Агнистын гэгээ цувралын Амьдралын хүлээснээс ангижрахуй номыг авч уншаарай.
Товч утга нь амгаланг олъё гэгээр. Гэгээрэе гэвэл эхлээд тулга тойрсон хэрүүл хараалтай бохир орчноос зугтан гар гэдгийг заасан байдаг юм. Яагаад гэвэл ийм орчинд хүний оюун ухаан өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чаддаггүй юм байна л даа. өргөн цар хүрээтэй сэтгэн бодож чадахгүйгээсээ болоод амархан шийдчих асуудлыг улам төвөгтэй болгодог юм байна. Хөгжлийн төлөө гэж хашгираад л амжилтын төлөө улайраад байх юм бол байдал улам дордоод л байх юм байна гэдгийг хотоос гарч байж л ойлгоно. Яагаад гэвэл хотын байнгын стресстэй давчуу орчин хүний чөлөөтэй сэтгэн бодох чадварыг таглачихдаг болохоор цааш нь гүйцэд бодож чадахгүй наана нь давчдаад байгаа юм. Тиймээс л Монголчууд нүүдэлчин соёлыг хэзээ ямагт эрхэмлэж иржээ. Суурин амьдралаар ердөө хэдэн жил болов доо. 40өөд оноос хойш тоолвол 70 жил л болж . гэтэл энэ 70хан жилийн дотор хүмүүсийн бие болоод оюун сэтгэл ямар их доройтов? Оюун сэтгэлийн доройтлоос болоод баян тансаг байгаль дэлхийгээ элсэн цөл болгон хувиргаад байна биш үү? Энэ бол Монголчуудын сэрэх цаг ирсний дохио гэж би бодож байна. Шавар оромж, шавааралдсан орчноосоо гарч байж л Монгол үндэстэн сэргэн мандана гэдэгт би итгэдэг. Хотод юу чамайг уяад байна вэ? Яаж энэ уяа хүлээг тастаж эрх чөлөөтэй амьдрах вэ? Ухаан бодлоо уралдуулцгаая!!!

G.Ganby wrote:
Асуудалд философи, ментал, ертөнцийг үзэх үзэл талаас дүгнэлт хийж коммент үлдээсэнд баярлалаа. Тантай санал нэг байна. Буддын сургааль нь өөрөө бусад шашин, ертөнцийг үзэх үзлээс арай өөр зүйл дээр төвлөрдөг гэж би ойлгодог. Бусад шашны хувьд ихэнх тохиолдолд хүн дээр төвлөрч хэрхэн амьдралыг туулах, амьдралын төлөө тэмцэх, юу буруу юу зөвийн хатуу мөрдлөгөтэй байдаг бол буддын сургааль нь бүх зүйлийн мөн чанарыг ойлгох, амьдралын төлөө тэмцэх бус идэвхгүй чанарыг агуулдаг. Энд би аль ч шашныг сайлж, муулах гэсэнгүй ээ. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэв.
Хөгжил гэдэг өөрөө их төвөгтэй ойлголт болчихсон л доо. Амьдралын төлөө тэмцэл гэж ойлгох уу, идэвхгүй байдал гэгээрэл, ертөнцийн мөн чанарыг ухаарахуй гэж ойлгох уу? Зөвхөн хүн төрөлхтний оршин тогтнолын хүрээнд яригдах уу, эсвэл жишээ нь жоом бидний хөгжлийн ойлголтод хамрагдах уу гэх мэт. Ертөнцийн утга учир, мөн чанарыг ойлгоно гэдэг бол миний ч гэсэн туйлын хүслийн нэг. Гэхдээ өнөөдөр энэ хүсэл, эрмэлзлэл, бясалгал, Free mind гэдэг зүйл маань нийгэмд үргэлж чирэгдэж байдаг большвек шинж чанар буюу байгаль дээр ч орших тооны илүү нь доминант байх шинж чанарт аргагүй дарагдаж, би хүүхдийнхээ маргаашийнхаа хэрэгцээний төлөө өнөөдөр нийгмийн эргүүлэгт, хот дотор, шороон дотор, угааран дотор яг юуны төлөө зориод байгаа нь тун ойлгомжтой системэн дотор холилдон бужигнаж явна. Энэ миний стрессний шалтгаан, хэнд ч ойлгомжтой. Би одоо энэ бужигнаан дундаас замхарч чадах уу? Гэр бүлээ мартаад, өөрсдийнхөө урдаа босгож тавьсан проблем ханаасаа бултаад ухарч биш, урагшилж биш, дээш доош биш, нийгмийн ойлголтоор идэвхгүй төлөвт шилжээд ангижирч чадах уу?

Одоогоор бол би өөртөө итгэж, итгүүлж яваа зүйл бол өөртөө итгэлгүй байдал нөгөө талаас Analysis Paralysis байж болох юм. Би өөртөө итгэлгүйгээсээ болоод надад зөв буруугийн талаар төлөвшсөн ойлголт байхгүй, би өөртөө итгэлгүйгээсээ болоод амжилт уналтын талаар мэдрэмж байхгүй, ашиг алдагдал ч гэж яг юуг тодорхойлох гээд байгааг ойлгодоггүй. Чи намайг цохисноор чамд ашигтай байна уу, эсвэл надад уу? Би энэ сэдвийг тодорхой үр дүнгийн төлөө нээв үү, үгүй юу?

Иймээс ч одоохондоо надад бидон дотор бужигнаж буй булингартай усны тоосонцор байх нь зохиж байх шиг байна. Cause I deserve that! And maybe we deserve that!

No comments: