| |
|---|
Манай найзын хийгээд гэр хороололд амьдардаг 600 000 гаран хүмсүүдийн тархины хувьд авж үзвэл дийлэнх тохиолдолд баруун тархи хөгжсөн байх боломжтойг найз маань тийнхүү илэрхийлжээ.
Би энэ сэдвийг улс төржүүлэлгүй, шинжлэх ухаанч, бүтээлч санаа оноонуудаар үргэлжлүүлье гэж бодож байлаа. Гэтэл ямар ч сэдэв хөндсөн энэ том энтити бүх зүйл рүү шургалан оржээ. Барууны орнуудад их дээд сургууль төгсөж буй оюутнуудын дунд төгсөөд хаана ажиллах сонирхолтой талаар судалгаа явуулахад 70 гаруй хувь нь хувийнхаа бизнесийг эхлүүлэх, үлдсэн нь том корпорациудад ажиллах сонирхолтой байгааг харуулсан судалгааг дээхэн үед уншиж байсан. Хувийн бизнес үргэлж өрсөлдөөн дунд, бүтээлч, чанартай хэлбэрээр оршиж, нийгмийг ч араасаа чирж дагуулдаг. Харин Монголд иймэрхүү төрлийн судалгаа явуулахад ямар дүн гарах нь бараг л тодорхой биз ээ. 70-80 гаруй хувь нь томоохон яам, тамгын газарт ажилд орох, удаах нь МСS мэт корпорациудад ажилд орох, хамгийн бага, тун цөөхөн хувь нь л өөрийн сэтгэж бодсоныг амьдруулж хувийнхаа бизнесийг эхлүүлэх сонирхолтой байх болов уу. Өнөөдөр яам, агентлагууд ажиллаж байгаа хөгчүүлийг нь биш юмаа гэхэд залуучуудыг нь зүйрлэхэд, ажилдаа өглөө ирээд мессенжерээрээ баахан хүмүүстэй чаталж чаталж, 11-с 12 цаг хүртэл яамны шугамаар гадагш сургуульд явах хувийнхаа асуудллыг хөөцөлдөж, 12-13 цаг хүртэл нэгэн танилдаа амалсан гарын үсэг, тамганы асуудлыг цэгцлээд цайндаа гарч хөрш өрөөний залуучуудтайгаа хөөрөлдөөд 14-17 цаг хүртэл "дайндаа /CS/ мордох" нийтлэг дүр зураг.
Настай хүнээсээ үлгэр дууриал авч, сургааль сонсох уламжлалтай манай соёлд энэ уламжлал нь одоо эргээд садаа тээг нь болж байх шиг. БИД хэнээс үлгэр дууриал авах юм бэ? Үндэсний Соёл Амралтын Төвийн газрыг хувааж авч хүнд зарчаад олсон мөнгөөрөө хүүхдээ Диснейландад зугаацуулж яваа эрхэмүүдээс үү? Үнэн, шударга гэж аман дээрээ бурчаад бизнесээ эхлүүлэх гэж ядаж яваа амьтдаас албатай юм шиг авилга авч байгаа ах, эгчээсээ юу?
Юу мэдэж сурсан мэдлэг, авьяас чадвараараа бус хэнийг нь таниж хэнд нь мөнгө өгч чадахаараа өрсөлддөг болсон нийгэмд би хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү? 20 жилийн өмнө эмээ, өвөө, эцэг эх маань хулгай хийж болохгүй , худал ярьж болохгүй гэж яс маханд шингэтэл сургадаг байснаар би хүүхдээ хүмүүжүүлвэл миний хүү энэ нийгэмд оршиж чадах уу?
Залуучуудын хувьд ярихад зарчим гэсэн ойлголт тэдний хувьд гадуур зүйл. Урд нь дэлгээтэй байгаа сонголтуудаас хамгийн амархан гэсэн сонголтыг үргэлж сонгох энгийн ойлгомжтой алгоритм. Эцэг эх болчоод энэ морал, этикээ уландаа гишгэсэн хүмүүс хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг юм бол?
Хэрэв бид нийгэмд байгаа стрессийг багасгахгүй бол бидний тархины ажиллах чадавхи буурна. Тархи маань ажиллах чадавхи муутай бол маргаашийн сонгуульд мөнгө өгч өрсөлдөж, мөнгө амласан, мөнгө атгуулсаныг нь бид сонгоно. Мөнгө амласан сонгогдогч маань мөнгийг шударга бус зүй тогтлоор гаргаж ирнэ. Шударга бус зүй тогтол нь нийгэмд дарамт, стрессийг үүсгэнэ. Дарамт стресс дунд бидний тархиний ажиллах чадавхи буурна!!!
Хичнээн сайхан зүйл мөрөөдөж, зөв гэмээр зарчим баримталюу гэхээр нэг л болохгүй юм даа. Бид нэг л болж өгөхгүй байна. Арай л өөр баймаар. Арай л өөр. Арай л.
2 comments:
өдрийнхөө амьдралд нухагдаал...,би яг л танай найз шиг. Өмдөө хар болгохгүй, захаа хиртүүлэхгүй, гэрэлээ эвдүүлэхгүй, утсаа алдахгүй гэж хичээсэндээ рессецив тархи нь бүгд адилхан болчихжээ.. гоё холбожээ. амжилт хүсье. зөндөө гоё юм бичээрэй
chi ih zuv zuitei zuil bichjee. Gehdee naizaa neg sain zuil gevel cham shig bodoltoi zaluus olshirch baigaa ;) Bi ene niigem uurchlugdun shinechlegdene gedegt buren itgedeg shu.
Post a Comment